Солгой тоглолт
Friday, January 11, 2008
Нэг залуу хол нисэх болж. Тэгээд онгоцонд нэг хүний хажууд зэрэгцээд суув. Тэгээд хартал гарри каспаров сууж байна гэнэ. Гайхаад чи каспаров мөн үү? Каспаров ч тийм гэж тэгээд хамт нэг замд явахаар болов. Тэгээд тэр хоёр шатар тоглохоор болж.
Каспаров: түүнээс за чи цагаанаар тоглох уу?
Гэхэд залуу: "Гарри, Чи бод би сайн мэдэхгүй харин чи хэн билээ?" Би яаж дэлхийн аваргатай тэмцэлдэх билээ.
Каспаров: За тэгвэл би зүүн гараараа тоглъё
Залуу: хэсэг бодож байснаа зөвшөөрөв. Тэгээд 8 дахь нүүдэл дээрээ бут ниргүүлэв, аргагүй байдал орсон залуу бууж өгөв.
Тэгээд газардаад нэг найзтайгаа уулзаад найз нь түүнээс нислэг хэр байсан талаар асуув. Залуу "Үнэхээр ичгэвтэр юм болсон. Гарри каспаровтай шатар тоглоод тэр намайг зүүн гараараа нүүгээд л хожсон " гэтэл найз нь "Найз минь чи мэхлүүлчихжээ ! Каспаров чинь солгой шүү дээ"
0 comments:
Post a Comment